Дэлхийн сүүний өдөр тавдугаар сарын 31-ний өдөр тохиодог бөгөөд манай улс энэ өдрийг анх удаа тэмдэглэх гэж байна. Үүний хүрээнд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөг зохион байгуулагдана. Тус өдөрлөгийн үеэр ГУМ сүүний үйлдвэр сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр тараг бүрж савлан  “Монгол наадам цогцолбор” болон Чингисийн талбайд цугласан хүүхдүүдэд сүү, тараг үнэгүй тараахаар болжээ.