Язгуураа үл сэтгэх мунхаг эмс төрт ёсонд хар сэв үлдээх вий…

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 30

Энэхүү нийтлэлээ эхлэхийн өмнө цөөн хэдэн мөртөд багтаан нэгэн зүйлийн талаар тодотгол үл бичих нь эрэмбэ дарааллын хувьд буруудах мэт санагдаж ийнхүү сийрүүлж байна. Үнэн хэзээ ч аливаа нэгний өмчлөлд харьяалагддаггүй аж. Гэвч хүмүүс үнэнийг өөрийн мөнхийн өмсгөл мэт аашлах, авирлахыг урьтал болгоно. Үнэн гэдэг гагцхүү хорвоогийн мөнхийн өмсгөл юм. Хүмүүс хоорондын харилцааны түвшинд үнэний тухай ойлголтыг хэмжихийн тулд орчлонгийн зүй тогтлоос авахуулаад газар шороо хүртэл хэд хэдэн өнцөг, давхарга бий. Чухам аль долгионд тухайн бие хүний оюун санааны өгөгдлийн түвшин хүрэлцэнэ тэр хэмжээндээ л үнэнийг тайлбарлах гэж хичээх нь эмгэнэлтэй. Харин бүгд үнэн амьдардаггүй гэдгийн баталгаа болж байдгаараа орчлонгийн зүй тогтол түүнээс дээд нь. Ийн бодох сэдлийг хэн надад өгөв гэдэг шалтгааны эрэл үргэлжлэх байх. Хөдөө гурван хоног элдэв сошиал хэрүүлгүй, чих амар унтаад сэртэл Монголын нийгэм юунд идэгдэн, хүн ард нь түүгээр мэдээллийн цангаагаа тайлна вэ? хэмээн шогшрох багадах үйл явц өрнөжээ. Багахан хэмжээний холливудын дуураймал өнгө төрхөнд нийгэм хууртагдан байна. Өрнөсөн үйл явдлыг тодруулъя.
“Монгол тулгатны зуун эрхэм” гэх хөрөг нэвтрүүлгийн хөтлөгч П. Анужин, түүнтэй нөхцөгч найруулагч Б. Баатар нарын хөнжил, дэвсгэрийн хэрүүлд ард түмний анхаарал бүхэлдээ ханджээ. Хэн нь хэнтэйгээ нөхцөхийн тухайтад тайлбар зүүсгэл хэрэггүй. Гол бичиглэх санаа маань хүмүүний ганцхан насны амьдралаар үнэнг хэмжиж буй нь өрөөсгөл хэмээхийг П. Анужингийн авираас таньж болохыг сануулах гэсэн хэрэг. Тэрээр хятад, япон, англи хэлтэй. Бусдад хэрхэн өлсөхийг заадаг, эр нөхрөө хүндэлж дээдэлсэн гээд байж болох бүхий л гоё тодотголыг өөртөө зүүх гэж хичээнэ. Хичээнэ гэдэг шалтгаантай хэлэгдэж буй. Ийм олон тодотголыг тээж явахын тулд түүнээс нийгмийн харилцаа тутамдаа өөрийнхөө дотоод мөн чанараас өөр дүрээр амьдрахыг шаардах болов. Эцэс сүүлдээ П. Анужингаас ичих булчирхай нь ичээд зугатаж орхисон гэмээр. Хүн ичиж, эмээхээ болино гэдэг ёс жудгаа алдаж, аливаа зүйлийн дээд доод хязгаарт үл баригдана. Энэ цагаас ганц амин хувийн хүсэл тачаалаа хангахын тулд тэр нэгний сүнслэг оршихуйд “би” л амьдарч эхэлдэг.

Эхлэл нь эш үгүй амьдрагсдын нэг л дүр нь П. Анужин. Эш үндсээ эс мэдэгчдэд л “би” гэгч өөрийгөө тахин шүтүүлэх үзэл хүчтэй орон зайг эзэгнэн байдаг билээ. Өчигдрөөс эхлэн П. Анужин Монгол төрийн бодлогыг тодорхойлох, төрийн нэрийн өмнөөс эрх үүрэг хэрэгжүүлэгч УИХ-ын гишүүнд нэр дэвшигч болон хувирав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр найруулагчийн бүтээсэн дүрд амжилттай хувирч, жүжиглэж чадсан нь түүнийг төрийн бодлогыг тодорхойлох хэмжээний бэлтгэгдсэн боловсон хүчин гэх төөрөгдлийг төрүүлэв үү? эс бөгөөс МАН гэх улс төрийн хүчин тартагтаа тулж, кадрын өлсгөлөнд нэрвэгдэхдээ эмс хүүхний хормойнд толгойгоо мэдүүлэв үү? гэдэг хачирхалтай асуулт. Монголын 40 илүү мянган жилийн төрт ёсны түүхэнд эр нөхрөөсөө өөр эрийг сэтгэсэн эмс төрийн толгойд сууж байсан түүх үгүйсэн. Төрт ёс гэдэг ямар ч найруулагчийн жүжгийн зохиол биш. Асар олон мянган жилийг туулсан уламжлал энд агуулагдаж байдаг. Атал өв уламжлал бус өвөр түрийний хэрүүлээр олонд зарлагдан Монголын төр лүү орох харалган санаархлыг яагаад тээх болов? гэдэгт ард түмэн тунгаан дүгнэлтээ хийх буй за. Сэтгүүлч надад төрөх бодлоор П. Анужин мэт хуурмаг дүрээр амьдрагсдыг УИХ-д нэр дэвшүүлэхдээ тултал зүдэрсэн МАН-д төрөө хүндлэх, төрт ёсыг уламжлуулан залгамжлуулах урьд цагийн боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийн нотолгоо энэ. Зөвхөн өөрөө өөрийнхөө амьдралд хуурмаг авирлах эмэгтэйд бусдын өмнөөс үнэн амьдрах ёс зүй байгаа гэж үү? Мөн ийм эрээгүй авирлагчдад төрд гарч болно гэх сэтгэхүй, сэтгэлгээг төрүүлж чадсан өнгөрөгч 26 жилийн ардчиллын түүхийн эмгэнэлт дүр төрх нь ч энэ. Өвгөдийн үлдээсэн ёсыг сэтгэлийн мунхагтаа баригдан харалган түүх болгон түүчээлсэн 26 жилийн хөрөнгөтний нийгэмд Монгол улс устаж үгүйрэх, үгүйрүүлэх шалтгаан болсон эмсийг хөхиүлэн дэмжиж буй ухамсарыг ойлгож яднам.
“Зуун чухал сэдэв” тэнгэр үзлийн тухай нэвтрүүлэгт П. Анужин Монгол бөөгийн онгодын тухай ярилцах хэсгийг саная. Тэрээр өөрөө бөөгийн онгодтой гэх хэдий ч бусдад хараал жатга хийх хүртлээ тэнгэр үзлийг доромжлон, доройтуулж буй. Хэрэв П. Анужин энэ яваа насандаа үнэн амьдарч байгаагаа нотлох гэж л байгаа бол үнэн шүүлтийн өмнө хийсэн хараал жатгынхаа өмнөөс чухам юу гэж өчих нь сонин. Угтаа Монголын язгуурын тэнгэр үзэлд хараал жатгын тухай бус ойлголт үгүй билээ. Язгуураа үл сэтгэх мунхаг эмс төрийн ёсонд хар сэвтэй…

Э. ДӨЛГӨӨН

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(202.179.27.212) 2016 оны 06 сарын 03

bugsni heruuleer ehelj tur tushiltseh geed yahav dee anujin. turuu deedli

0  |  0
eegii(103.57.92.22) 2016 оны 06 сарын 01

mnglin xorngoo idj duuslaa shdee boioj ee xooe

0  |  0
Зочин(27.123.214.117) 2016 оны 06 сарын 01

Дөлгөөн та Анужин гэдэг энэ эмэгтэйг тэр Баатар гээд нэр холбоод байгаа хүнтэй нь нэг гэрт амьдарч байсаныг нь өөрийн нүдээр харсан юм уу . Би хотынх биш хөдөөнийх тэр тусмаа Анужин гэдэг энэ хүнтэй уулзаж үзээгүй. Хуурамч гээд та нарын хэлээд байгаа зүйл чин энэ хүний өөрийнх байгаа төрхтэй нийцэх нь хэр юм болдоо

0  |  0
Tulga(27.123.214.122) 2016 оны 06 сарын 01

Ataarhliin bas songuuliin har FR l bna.Mongolchuud mini ene ataa horsoloo bolimoor yum.

0  |  0
DAKA(202.55.180.8) 2016 оны 06 сарын 01

ANUJING MUULJ BAIGAA BOL BAC CAIN TALIIG NI BICHILDEE XUN URGELJ MUU YBAXGUI BAC URGELJ CAIN YVAXGUI

0  |  0
emgen(202.9.41.232) 2016 оны 05 сарын 31

daichin busgui baina lee chi ene humuusees iluu olon tumend tanigdsan bolohoor zarim ni aij bas ataarhaj bna l daa ulam huchtei bolooroi amjit!

0  |  0
seleng(118.37.232.12) 2016 оны 05 сарын 31

Anujin g demjij yavdag shv sanalaa ch tvvnii tald ugnu yamarch bj bolno hvnii nuhurtei yavaldsan ch bj bolno yadgiin tegeed hvnii huviin asuudal shde

0  |  0
Зочин(150.129.142.23) 2016 оны 05 сарын 31

Явж явж С,Жавхлан Д.Арвин 2 хамаагүй дээр Баянзүрхийнхэн энэ П.Ануужинг сонгож нүдний булай болов доо

0  |  0
Би(202.9.41.116) 2016 оны 05 сарын 31

Хүн гээч амьтан 2 дүрээр амьдарч хэрхэвч болохгүй. Алдар нэрд шунах тусам улам мунхарч өөрийн би-гээ олж харахгүй болтлоо төөрөлдөх ажгуу.

0  |  0
Наран(150.129.142.233) 2016 оны 05 сарын 30

Дөлгөөн өөрийгөө хичээ! Чамаас бол 100% илүү за! Хар хэл амаа тат чи!

0  |  0
зочин (103.57.94.102) 2016 оны 05 сарын 30

энэ ёстой муухай аймаар балиар хүүхэн байна лээ ш тээ ээ бурхан минь төрд ийм амьтад орвол юу болох бэ бурхан минь нөхрийн хэрүүл хийгээд хурал болохгүй байлгүй хууль тогтоох нь лоолой болох байлгүй дээ

0  |  0
SDFDF(202.9.41.107) 2016 оны 05 сарын 30

ENE HARAH CARAINI BUH YUMNI HUDLAA HUURMAG SHULMIIN HUUHEN BAINALEE.

0  |  0
Zochin(103.26.195.102) 2016 оны 05 сарын 30

Anujin uurtuu komment bichihee bolioch

0  |  0
Any(103.229.120.198) 2016 оны 05 сарын 30

2 nuuree l bolivhih, het mongond shunah hereggui ee

0  |  0
zochin(180.149.93.14) 2016 оны 05 сарын 30

anuujing demjine.

0  |  0
anuujin(202.21.106.165) 2016 оны 05 сарын 30

zailaa

0  |  0
ЗОЧИН(59.153.87.34) 2016 оны 05 сарын 30

УУРЛАСАН ХҮНИЙ БИЧЛЭГИЙГ АВЧ ТАВИНА ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ ”АРИУН ЯВДАЛ” МӨН ҮҮ?

0  |  0
Demjinee(103.229.123.218) 2016 оны 05 сарын 30

Anujing songonoo yadagiin.Nuurend ni gerel tsatsarsan saihan emegtei. Demjij bga shuu.. Ulsiin ih hurliin gishuun bolood uuriin hiij chadah sain saihan buhniig hiigeerei.

0  |  0
Болдбаатар.И.(182.160.40.142) 2016 оны 05 сарын 30

Аль нэг өштөнийхээ уур унтуутай үедээ ааш авир гаргасаныг нь хэн нэг нь новширч мэдээллийн хэрэгсэлээр цацсан нь зөвхөн өширхөл энэ мэт явдал хорвоогоор нэг хөглөрч байгаа гагцхүү Анужин мэт өндөр нэр хүндтэй хүн улс төрд орвол нэгдүгээрт улс төрчид хэмээх аль ч намын хулгайч нарт аюултай учраас нөхөртөө хаягдсан авгай болох Ундралын өшөө хорсолыг ашиглан Анужингын нэр хүндийг нь сэвтээх арга өөр юу ч биш. Ядаж сэтгүүлч нэртэй сувс үйлдвэрлэгч нар бас Анужинд дургуй түүний илэрхийлэл төлөөлөгч нь энэ Дөлгөөн хэмээх лалар бололтой. Бичлэгийг үзсэн энэ зэргийн хэрүүл байх байх.

0  |  0
Top