Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

09.00 цагт: Европын Холбооны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын стандартчлалын системийн шинэчлэлийг дэмжих төсөл (SMMSS)-тэй хамтран Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалт 507 тоот хурлын зааланд болно. Утас: 70109090, 99107440

НҮБ-ИЙН ТӨВ БАЙР

09.30 цагт: БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох Үндэсний зөвлөлдөх уулзалт, "Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарын нээлтийн ажиллагаа болно. Утас: 70105652

BLUE SKY ЗОЧИД БУУДАЛ

09.30 цагт: "Каритас Чех" Олон улсын байгууллагаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа "Crystal" танхимд болно.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

10.00 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт болно. Тус аян зөгийн балны ач тус хэрэглээг олон нийтэд таниулах, улмаар зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой аян юм. Утас: 99072224, 98811400

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10.00 цагт: Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын ХХБХ-тай хамтран бүтээсэн “Хөрөнгө оруулалтын хөтөч цахим систем”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ "Сүлд" танхимд болно.

СЭРГЭЭН ЗАСАЛТ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

10.00 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хурал болно. Хуралд БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгчид болон Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дарга нар оролцоно. Утас: 95162326

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулна.

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ

11.00 цагт: Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өдөрлөгт ХХААЯ, НҮБ-ын ХХААБ,Нийслэлийн Захирагчийн алба, "Глобал Коммунитиес" ОУБ,-ын "EMIRGE" хөтөлбөр, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо Монголын эмэгтэй скаутын холбоо, Монсүү ХХК, Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох юм. Утас: 99072224, 98811400

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

11.00 цагт: “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Цагдаагын газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа К.Нямдаваа нар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд мэдээлэл өгнө. Утас: 99051686

"ЭНХЖИН" ХУДАЛДААНЫ ТӨВ

11.30 цагт: Хүний эрүүл мэндэд аюултай, хортой үр дагавраас төдийгүй, тамхи татах явдал болон татсан тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас нийт хүн амыг төдийгүй ирээдүй хойч үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна. Утас: 70173985, 99559722

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: “Эвлэн мандуулах хүч” ТББ-аас бие даагчдын сонгогдох эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

11.40 цагт: ИБНАУ-д явагдаж буй УАГБ-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болно. Утас 99121609, 70152430

КЕМПИНСКИЙ ЗОЧИД БУУДАЛ

13.00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан Унгарын элчин сайдын яамнаас Ойд зориулсан хүлээн авалтболон Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хуралд ЗХУ, Монгол улсын Баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын Сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар ОХУ-ын Сансрын нисэгч В.А.Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл нар оролцоно. Утас: 77005600

ХАНГАРДИ ОРДОН

14.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон Улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 27 сурагчыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнана.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

14.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулна. “Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор болох энэхүү өдөрлөг нь дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Утас: 99091628, 99090339

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top