“Эко хатагтай”-н эх үрсийн баярын сюрприз

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг “Арга билэг” сэдвээр хөтлөхдөө улс төрч бүсгүйчүүдээ хүүхдүүдтэй нь урьж, халуун дотно яриа дэлгэв. Жендер, тогтвортой хөгжил, эко орчин, улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр бүсгүйчүүдийн дуу хоолойг сонсохоос гадна төр түмэндээ хүндлэгдсэн тэд маань ар гэртээ, үр хүүхдүүддээ хэр сайн ээж болохыг нь хүүхдүүд нь үнэлж дүгнэсэн энэхүү нэвтрүүлэг эмэгтэй улс төрчдийн талаарх олонхийн үзэл бодолд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан цаанаа л эрхэмсэг гэгээлэг төрхийг илтгэжээ. Монгол төрийн алтан аргамжийг залалцаж яваа эгэлгүй хувь заяаны эзэд эмэгтэй улс төрчдөө бид бүүвэйн дуу аялсан эгэл ээжүүд гэдгийг нь мартаж орхидогийг сануулснаараа энэ бол яах аргагүй чухал сэдэв байв. 

       Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүтээн байгуулсан “Эко хатагтай” часхийсэн чамгүй сайн хөтлөгч гэдгээ илтгэсэн тус нэвтрүүлэгт “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол, М.Батчимэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, Г.Уянга нар оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ERDENE(182.160.38.11) 2016 оны 06 сарын 05

ZAILUULDAA ENE AVGAI OORIIGOO IH L BOLOVSROLTOI HUN GEJ BODOOD BAIH SHIG BAINA.ECO GECHIJEE OGADAA OVSON DUND SHALDAN UNTDAG YUM BAIHDAA

0  |  0
ХУЦ(202.21.106.158) 2016 оны 06 сарын 04

Энэ авгайг тэр Дүнжингаравын дүү Наранхүүтэй нь хамт дүүжлэх хэрэгтэй МАНАН -ийн эгч дүүс ха ха

0  |  0
..(218.189.44.67) 2016 оны 05 сарын 31

Yndesnii parkiig zuvhun ene avgai hurunguuruu bariad byteechihsen yumuu? meliitel uuriinhuu zuragiig parkiin umnu tavichihsan baidag yum, bolichee

0  |  0
Nk(43.228.130.197) 2016 оны 05 сарын 31

Dajgu newtrvvlg bolsn bn

0  |  0
ИРГЭН(139.5.216.117) 2016 оны 05 сарын 31

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
Top