ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

СЕХ-оос ИЗНН-ын ирүүлсэн бичиг баримт гарын үсгийн зөрчилтэй гэж үзэн, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх намаар бүртгэхээс татгалзсан билээ. Тэгвэл  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй гишүүд, дэмжигчид Захиргааны хэргийн шүүхэд хандаж уг асуудлаа шийдүүлжээ. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны 5 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-ыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж, шийдвэрлэлээ.

Энэ талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Улсын дээд шүүхийн шүүх хурал болж, хяналтын журмаар шийдвэр гаргасан. Уг шийдвэрээр манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул ойрын хоёр, гурав хоногт багтаад нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна” гэлээ.

Мөн өнөөдөр үдээс хойш СЕХ –нд нэр дэвшүүлэхдээ холбоотой холбогдох баримт бичгүүдээ хүргүүлэхээр бэлдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.88.170) 2016 оны 05 сарын 31

Хууль зөрчсөн нөхдүүдийн толгойг шүүх ингэж илэх нь зөв үү

0  |  0
Top