“Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг болж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 31

Өнөөдөр ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран 14.00 цагаас “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөгийг  “Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор зохион байгуулна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохиогдож уг өдөрлөгт дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг хамруулан баярлуулах үе тэнгийнхэнтэйгээ найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Өнөөдөр хүүхдүүд Чойжин ламын сүм музейн үзмэрийг үнэ төлбөргүй үзэхийн сацуу багт хуваагдан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэрэг хөгжөөнт тоглоомуудаар өрсөлдөж, гарын бэлэг гардах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top