Авто замын хилийн боомтууд амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 01

Урд хөрш БНХАУ руу гарах авто замын хилийн боомтууд маргааш амарна. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургадугаар сарын 1-ний өдөр амрах юм.

Харин зургадугаар сарын 2-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүй ажиллах ба олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ хэмээн эхэлнэ хэмээн Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top