Монголын хамгийн том “Сэрүүн Асар” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 10

Залуус зун цагийн зугаатай мөчөө “Сэрүүн Асар”-т өнгөрүүлэх боломжийг олгож байна. Монголын хамгийн том, хамгийн хямд, хамгийн тохилог Сэрүүн Асар өнөөдөр Euro 2016 хөлбөмбөгийн нээлтийн үйл ажиллагаатай хамт нээлтээ хийж зуны турш таньд үйлчлэхэд бэлэн болжээ. Та найз нөхдөөрөө “Сэрүүн Асар”-т хөлбөмбөгийн тоглолтыг уухайлан үзэхээс гадна “Сэрүүн” шар айргийг ердөө 2000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Нээлтийн үйл ажиллагаанд Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнэ, Мээдээ, Хар Сарнай хамтлагийн Амраа, Файр хамтлаг, Люмино хамтлаг, Реппер Gee, Данка, Юфо, Нисванис, Мөнхийн реп, Лего амьд хөгжмийн хамтлаг оролцохоос гадна циркийн болон карнавал бүжгийн үзүүлбэр таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна. Үүнээс гадна шөнийн 04 цагаас Франц, Румын тоглолт болох тул хөлбөмбөгийн хорхойтон таны заавал тухлах газар байх болно. Хаяг: Чингисийн талбай Ленин клубын дэргэд “Сэрүүн Асар”  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top