Үндсэн хуулийн цэцийг УИХ үл тоомсорлов уу

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт  Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурал уг дүгнэлтийг гурван сар гаруйн өмнө хүлээн авсан боловч одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэж зохих хариуг ирүүлээгүй байна.

Иймд Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянан хэлэлцэх Их суудлын хуралдааныг энэ сарын 17-ны өдөр шууд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top