Зарим зам хаалттай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Улаанбаатар хотын зам засварын ажил үргэлжилж байна. Замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан дараах замуудыг хэсэгчлэн түр хаана.

Их Монголын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2016 оны 06-р сарын 10-ны 23 цагаас 2016 оны 06-р сарын 12-ны 23 цагт Home plaza худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл хучилт хийхээр замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн Дүнжингарав худалдааны төвийн урд талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.  Тус замын зорчих хэсгийн урд урсгалыг энэ сарын 14-ний 23 цагаас 15-ны өдрийн 23 цаг хүртэл хаана. Харин хойд урсгалыг 15-ны 23 цагаас 17-ны 23 цаг хүртэл бүрэн хаах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top