Хувьцаагаа хэрхэн худалдах вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тэгвэл 30 хувиа худалдах хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс арилжааны банкуудад авч эхэлнэ. Иргэд өөрт ойрхон ямар ч арилжааны банкинд хандаж болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Энэ удаад өмнө нь хувьцаагаа бэлэн мөнгө хэлбэрээр буюу сургалтын төлбөр, бэлэн мөнгөөр аваагүй иргэдэд боломж олгох юм. эхний ээлжид 30 хувь, дараагийн ээлжид 70 хувийг нь Засгийн газар худалдаж авах боломж бүрдүүлнэ хэмээн мэдээлж байгаа юм.

Гэхдээ иргэдийн зүгээс зөвхөн даваа гаригт материалаа өгөхөөр банкинд оочер, дугаар үүсгэх шаардлагагүй гэдгийг онцолж байна. Эхэлж материалаа өгсөн иргэд л мөнгөө авна гэсэн зүйлгүй. Учир нь хувьцаа худалдаж авах үйл явц байнгын үргэлжилнэ гэдгийг санууллаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ca(103.10.22.102) 2016 оны 06 сарын 17

Odoo awaal bdag daraa n diilku ortei blloo

0  |  0
sara(182.160.38.85) 2016 оны 06 сарын 13

mongo bhgui bj or tevihaa bolicoh.

0  |  0
sara(182.160.38.85) 2016 оны 06 сарын 13

bas or tavij mongo taraah gej baij bolioch. bid zugeer ashigaa l avaya.

0  |  0
Top