Хоёр иргэнийг осолдохоос аврав

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ. Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан зургаан албан хаагч ослын газар очиход хоёр иргэн машины чиргүүл дээр гарсан, голын ус “Nissan X-trail” маркийн автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг Шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд завь, аврах олсыг ашиглан хоёр иргэнийг аюул осолгүй амийг нь аварлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top