“NOMADIC BBQ” МОНГОЛ ХООЛНЫ ФЕСТИВАЛЬ БОЛНО

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

 Нүүдэлчин Монгол түмний уламжлалт хоолны давтагдашгүй амтыг мэдрүүлэх “Nomadic BBQ Festival” энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай талбайд болох гэж байна. 

Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Хүнс, Хөдөө аж ахуйн яам, ерөнхий ивээн тэтгэгчээр Жем Интернэшнл ХХК ажиллаж байна.

Энэхүү фестивалийг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн болон Монгол улс Мастер тогооч цол олгож эхэлсний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Мөн Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, тогооч нарынхаа ур чадварыг сайжруулах зорилготой аж.


“Nomadic BBQ Festival”-д оролцсоноор амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлж, 13-р зууны эртний Монголчуудын амьдрал ахуйтай танилцаж, өртөөчилсөн аялалд оролцон, мастер тогооч нарын бэлтгэсэн тогооны хорхог, боодог, шорлож шарсан мах, грилдсэн мах, гүзээнд хорхоглосон толгой, шийр, шарсан элэг гэх мэт Монгол үндэсний хоолны гайхалтай амтыг мэдрэх болно. Хоолны үнийн хувьд харьцангуй хямд байхаар төлөвлөж байгаа бөгөөд 5000 төгрөгөөс хэтрэхгүй байх гэнэ.
Фестивалын үеэр “Улаанбаатар Чуулга”-ын уран бүтээлчид болон этник, модерн хамтлаг дуучдын урлагийн тоглолт, сонирхолтой уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top