ЭЕШ эхлэхэд хоёр хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

 Их, дээд сургуульд элсэн суралцах эрхээ авах элсэлтийн ерөнхий шалгалт ирэх лхагва гарагт буюу энэ сарын 15-нд эхэлнэ. Сурагчид суурь шалгалт болон монгол хэлний шалгалтыг эхэлж өгнө.  Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. 

Уг шалгалттай холбоотойгоор хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top