Дамжин өнгөрөх автотээврийн шинэ гарц нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автозтээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, тус салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарч нээгдэнэ.

Монгол болон гуравдагч орнуудын хооронд TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsag hugatsaa baina (115.171.15.217) 2016 оны 06 сарын 14

Ene asuudliig heden jil ...” shine garts neegdene” gej ireedui tsag deer yarih yum be?!

0  |  0
ulger tuilsuudad(115.171.15.217) 2016 оны 06 сарын 13

Bas l hudlaa ulgeree urgeljluulj baina uu daa. Mongoliin teevriin oi sanamj aldagdaad udaj baigaa. zuragchin zuraach,huuli ch geluu dee horongo zuvtsuulahdaa mergejsen nohduulj ulger yarisaar hichneen jil odov doo

0  |  0
Top