Эмзэг бүлгийн хүүхдүүд зусланд амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 15

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах тухай  А/483 дугаар захирамж гаргалаа. Захирамжид хүүхдүүдийг зусланд амруулахад шаардагдах тавин сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр заасан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зусланд амрах хүүхдүүдийн судалгааг гаргаж зуслангуудад хуваарилах зэрэг үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top