Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 16

Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм.

МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.

 Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах “Мон –Ит-Булигаар”, “Монгол Шеврго”, “Белон”, “Шандаст –Аргамаг”, “МЛТЖ”, “Яармаг -1”, “Элит фур”, “Лидер-Арена”, “Их эргэлт”, “Ерөөлт интернейшл”, “Мон-Ирээдүй”, “Содонцуурай”, “Меделмен”, “Улаанбаатар фур”, “Гурван –Эрдэнэ”, “Их-Асар”,“Сүүдэртийн хөндий”, “Мастер додо””, Эрдэнэ чандмань”, “Ялман”, “Батдүмбээ”,”Сутайн дэвшил”, “Хатан төгөл”, “Үе импекс”, “Алтайн харгиа”, “Мөнх шинэ –од”, “Фучер холдинг”, “Арилдий” зэрэг ХХК 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай Улсын ахлах байцаагч акт тавилаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: Zasag.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(92.222.6.12) 2016 оны 06 сарын 16

Компот, элсэн чихэрээ ургамал хорио цээрийн хяналтаар, хиам консеровоо мал эмнэлгийн хяналтаар хянаад сууж байдаг улс манайхаас өөр ямарч улс байхгүй. Эрсдэлд тулгуурласан жагсаалтыг нь хар ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй. МХЕГ-ын хэдэн махан толгойт юмнуудын хийсэн бүтээл юм даа. Малын Нямдорж элий одоо болих хэрэгтэй. Худлаа үнэн үе үеийн дарга нарын бөгс долоохоос цаашгүй. Ний нуугүй хэлхэд жаахан оюунлаг хүмүүсээ гаргамаар байна шүү. Жилийн жилд хэдэн журамд санал авч, гэрчилгээний өнгө солихоос хэтэрдэггүй ийм амьтадаас салмаар байна. Үнэнбаатар гэж хар архичин байна.

0  |  0
иргэн(185.17.184.228) 2016 оны 06 сарын 16

Мэргэжлийн хяналт нам дагасан долдой нар дамжин өнгөрсөөр ямарч чадваргүй төрийн институци болсон. Удирдаж байгаа хүмүүс нь ямарч боловсролгүй, хариуцлага хүлээх чадваргүй. Ийм байхад яаж өөдлөх юм. Хуулийн хэргжилтэнд хяналт тавина л гэнэ яаж тавих юм дотроо өөрсдөө дэвслээд сууж байж. X(

0  |  0
Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР(150.129.143.1) 2016 оны 06 сарын 16

ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА.ТУС БАЙГУУЛЛАГЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХЭЦҮҮ ӨНДӨР ШАЛГУУР ЗААЖ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА.

0  |  0
Top