Цэвэрлэх байгууламж үнэргүй болно

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 16

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажлын явц 40-50 хувьтай байгаа талаар өнөөдөр Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн мэдээллээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 21-нээс цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Ингээд физик химийн цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэх замаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах, лагийн 44 картанд ус шавхагч сараалжит худаг суурилуулах, лагийн чийгшилтийг багасгах, хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх,  цөөрөм болон далан сувгийн бохирдлыг цэвэрлэх нийт 20 гаруй багц ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн юм.

Гэхдээ Засгийн газраас энэ ажилд зориулахаар шийдвэрлэсэн 8.5 тэрбум төгрөгийг бүрэн орж амжаагүй байгаа аж. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг санхүүжилтыг хурдан хугацаанд оруулах үүргийг өгсөн билээ.

Харин цэвэрлэх байгууламжийн үнэргүйжүүлэх ажлыг ирэх сард болох АСЕМ-аас өмнө дуусгана хэмээн мэдээлж байв. Гэвч ажлаа нэг мөсөн өндөр бүтээмжтэй хийж, цаашид дахин лаг үнэртүүлэхгүйн тулд цаг хугацаанд баригдахгүй хэмээн С.Үнэн дарга мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top