Дуучин Алтанцэцэг “Магистр”-ийн зэргээ хамгаалжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 17

Монголын поп дива хатагтай дуучин Алтанцэцэг сүүлийн үед уран бүтээлийн ажлаас гадна хүмүүнлэгийн үйлсэд ихээхэн цаг зав гаргах болсон.  Өдгөө гурван хүүхдийн ээж, хүний сайхан гэргий болсон хэдий ч алба, амины ажлаа өнгөтэй авч яваа дайчин бүсгүй гэдэг. Шавилхан биендээ баймгүй эрч хүчтэй энэ бүсгүй өнөөдөр Удирдлагын Академийн Магистрийн зэргээ хамгаалж дипломаа гардан авсан байна. Түүний хувьд Налайх дүүрэгт хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах буянтай ажлыг хийж байгаа бөгөөд  наадмын дараа тоглоомын талбайн нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top