НӨАТ-ын сугалааны журамд өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 17

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гаригийн 19:30 цагт эхэлнэ. Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт оруулжээ. Тиймээс иргэд өнгөрсөн сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа энэ сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж ирэх ням гаригт явагдах сугалаандаа оролцох боломжтой юм. Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлагатай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top