Таны гоо сайханд хувьсал хийх “Mountain” төв нээгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 21

“Mountain” гоо сайхны цогц төв шинээр нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Охид эмэгтэйчүүд цаашлаад эрчүүд хүртэл гоо сайхандаа анхаарах болсон энэ цагт тэдний хэрэгцээг хангаж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн, чанартай үйлчилгээг үзүүлэхээр “Mountain” гоо сайхны цогц төвийн хамт олон ийнхүү үүдээ нээж, үйлчлүүлэгчдээ угтлаа.

Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд “Mountain” гоо сайхны төвийн хамт олны байнгын үйлчлүүлэгч болсон “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг, Ганцэцэг нар болон дуучин Баярцэнгэл зэрэг олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм.

Ажлынхаа гарааг эхлээд 10 гаруй жил болсон мэргэжлийн гоо сайханч, мастер үсчин, туршлагатай иог бясалгалын багш нар итгэл, хүсэл зорилгодоо нэгдэн энэхүү төвийг байгуулсан нь басхүү бахархууштай сайхан санагдаж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. “Mountain” гоо сайхны цогц төв нь Франц, Италийн гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагаараа онцлог. Тиймээс  ч тус төвийн хамт олныг зорьж ирсэн хүний сэтгэл ханамж 100 хувь байх болно гэдгийг ч бардам хэлж байлаа.

Түүнчлэн энд зөвхөн охид, эмэгтэйчүүд, эрчүүд гэж ангилахаас гадна гэр бүлээрээ ирж алжаал ядаргаагаа тайлах VIP өрөөг ч тохижуулснаараа онцлог байсан юм.

 

“Mountain” боломжийн үнээр сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлнэ

 

Зайсанд байрлалтай, дээд зэрэглэлийнх гэдэг утгаараа өндөр үнэ ханштай байна гэж та санаа зовинох хэрэггүй. Тус төвийн хамт олон хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа хүсэлд хүрсэн үйлчилгээг боломжийн үнэхээр хийж үйлчилж байгаа юм билээ. Та бүхэн тус төвийн цогц үйлчилгээг авснаар гоо сайхан, эрүүл мэнддээ тулгарсан бүхий л асуудлыг шийдүүлэх боломжтой юм. Түүнчлэн төгс төгөлдөр, гоо үзэсгэлэнгээ “Mountain” гоо сайхны цогц төвийн хамт олонд даатгаж, сэтгэл хангалуун өөдрөг алхах боломжийг олж аваарай гэдгийг ч тус төвийн захирал З.Болормаа хэлж байсан юм.

 

Гоо сайхнаа “Mountain”-д даатгаарай

 

“Mountain” гоо сайхны цогц төв нь арьс арчилгаандаа английн “Botanicus Aromatherapy” хэрэглэж байгаа бөгөөд нүүр хэлбэржүүлэх массаж, сэвх нөсөө толбо, батгыг баталгаатай эмчилж, гоо сайхныг бэлэглэх болно гэдгээ ч хэлж байсан. Мөн сүүлийн үеийн гоо сайхны шивээсийг өвдөлтгүйгээр хийж үйлчлэх бөгөөд энэхүү шивээсний будаг нь өөрчлөгдөж, өнгө нь хувирахгүй гэдгээрээ давуу талтай юм байна.

 

Харин сүүлийн үед гоо сайхны газруудад суулгаж буй сормуус нь хэсэг хугацааны дараа унаж, гэмтдэг бол тус төвийн үсэн сормуус нь хиймэл бус таны өөрийн мэт харагдаж, өөрийн сормуустай хамт унаж гэмтэхгүй гэдгээрээ давуу талтай аж.  

 

Мөн саун жакузи нүүрний болон хөх, өгзөг, гар, хүзүү гээд бүх төрлийн тариа PRP хийж байгаа юм билээ. Үйлчлүүлэгчиддээ нэг дороос цогц үйлчилгээг авах боломжийг олгож буй тус төвийн үсчин нь үсний сүүлийн үеийн эмчилгээг хийж байгаа бөгөөд ямар ч хор нөлөө амиакгүй будагаар хүссэн өнгийг тань оруулж, бүх төрлийн засалтыг мэргэжлийн өндөр төвшинд хийж өгч үйлчилж байна. Мөн гэмтэлтэй үсний, шулуун, буржгар, дижитал хими, үсний залгааг хийж үйлчилнэ.

 

Бүх шатын иог бясалгалыг олон улсын мастер багш нар заана

 

Энд дахин нэг зүйлийг цохон тэмдэглэхэд тус төвийн иог нь жирэмсний, ахмадын хүүхдийн, төлөвшлийн иог бясалгалтай бөгөөд тураах, хэсэгчилсэн бүх шатын иог бясалгалыг олон улсын мастер багш нар зааж байгаа юм билээ.  

 

Мөн маникюр, педикюр, акрилан хумсыг металь, торгон, саатай, форум хумс гээд бүх үйлчилгээгээ мэргэжлийн өндөр төвшинд хийж байгаа учир та бүхэн сэтгэл хангалуун үйлчлүүлэх болно.

 

Хаяг: ХУД нэгдүгээр хороо Зайсан толгойн урд энгэр "Soul Royal county"-ийн эсрэг талд "MOUNTAIN" Beauty center 

 

Харилцах утас: 77006677, 99020420

 

 

Б.Энхжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk(27.123.214.121) 2016 оны 06 сарын 22

Ta buhen ene Gazar uilchluuleed hereggui zalilangaar hunii huls hudulmuriig shulj bosgoson Gazar zahiral gd bga bolormaad gj Helhed jinhene ezen ni hund yumaa tureesluuleed he”d heden hunii baritsaag ugh bgaagui. yu bi tiim mungu avch bgaagui gdeg hun 10; 10n sayar ni zaliluulsan da hishigdavaad

0  |  0
Top