Гүржийн жүдочид Монголд иржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 22

“Рио 2016” олимпод оролцох Гүрж улсын жүдо бөхийн тамирчид Монгол улсад энэ сарын 19-нд иржээ. Тэд манай улсын олимпод оролцох шигшээ багын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж  байна.

Манай улсын шигшээ багт эрэгтэй -60 кг Ц.Цогтбаатар, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эрэгтэй -73 кг Г.Одбаяр, эрэгтэй -81 кг О.Ууганбаатар, эрэгтэй -90 кг Л.Отгонбаатар, эрэгтэй +100 кг Б.Тэмүүлэн, эрэгтэй -100 кг Н.Түвшинбаяр нар багтаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Харин

Гүрж улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили, 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили, 73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили, 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили, 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани, -100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили нар багтжээ.

Тэд “Рио 2016”-ын бэлтгэл хангахаас гадна Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Чингис хаан” гран при тэмцээнд оролцох аж. Тус тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа долдугаар сарын 1-3-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top