АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх аж ахуйн нэгжүүдийг сургалтад хамруулав

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 22

2016.06.22

Монгол Улсад АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалт тун удахгүй болох гэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулж МХЕГ-аас “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх, технологи, эрүүл ахуйн зохистой дадал-дотоод хяналт” сэдвээр зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, технологич, ахлах тогооч, тогооч нарт өнөөдөр нэгэн сургалтыг зохион байгууллаа.

МХЕГ-ын Хурлын танхимд болсон уг сургалт нь АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдийн хоолны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний соёл, тав тух хангагдаж хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхээс хамгаалахад чиглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top