Галаас таван хүүхдийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал  2016 оны 06 дугаар сарын 17-  ны өдөр 15.00 цагийн орчим  тус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай  таарч, гэрт орж галыг унтраасан байна.

Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.  Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг  бүрэн шатахаас өмнө галыг унтраажээ. Авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top