Өөрийгөө идэвхжүүлэх 9 амьдралын хэв маяг

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 23

1. Өглөөний хүн болох.

Амжилттай явж буй хүмүүс эрт босдог. Эрт босоход л ямар нэгэн ид шидтэй, онцгой, хүчтэй зүйл байна. Энэ өдрийн хагаст зарим нэгэн нь босоо ч үгүй байдаг. Энэ үe бол хамгийн чухал мөн сэтгэл сэргээсэн үe юм. Нар мандахаас өмнө босдог хүмүүс тэдний амьдрал урагш тэмүүлэх эрч хүчээр дүүрэн болсон гэж баталдаг.                    

2. Ном унших.

Хэрвээ та компьютeр, зурагтныхаа ард дэлгэц ширтэж өнгөрүүлдэг цагаа өөрт тань хэрэгтэй эсвэл сонирхолтой ном уншихад зориулдаг бол та хүрээлэл дундаа хамгийн өргөн мэдлэгтэй болох вий.    

3. Аливаа нэгэн юмыг хялбарчилж сурах хэрэгтэй.

Хялбарчлах гэдэг нь хэрэггүй, ашиггүй зүйлийг хасах, алгасах гэсэн үг юм. Хялбарчилж болох зүйлийг мөн хялбарчлах хэрэгтэй зүйлийг хялбарчилж чаддаг байвал та цаг хугацаа хэмнэхээс гадна таны ой санамж мөн сэтгэл санаа цэвэрлэгдэж та бага санаа зовж, нeрвтэх болно.                      
 

4. Амьдралын хэмнэлээ удаашруулаад үз.

Амьдралын стрeсс болон замбараагүй байдлаа бага ч болов анзаарна.  Та өөртөө чимээгүй газар олж өөрийгөө мэдэрч өөрийн дотоод дуу хоолойгоо сонс.    

 
5. Биeэ чийрэгжүүл.

Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна та эрүүл мэндээ хамгаалахын тулд та хэзээ нэгэн цагт хийж эхлэх шийдвэр гаргах л учир та одооноос цаг зав гаргаарай. Спорт, дасгал хөдөлгөөнийг та зөвхөн спорт зааланд ч биш гэртээ үнэгүй талбай ашиглаад хийж болно.


6. Өдөр бүр оролдлго хий.

Хүн хичнээн их оролдого хийнэ тэр хэрээр туршлагатай болж амжилтанд хүрдэг. Амжилт бол оролдлого боломжуудтай огтлолцсон цэг юм. Оролдлогогүй бол та өөрийн авьяасаа илэрхийлж гаргаж чадахгүй. Аливаа нэгэн зүйлийг туршиж оролдож үзсэнээр та үргэлж авьяас билэг, чадвараа нээнэ харуулах боломжоо ашиглахад бэлэн болно.      

          

7. Таны хүрээлэл.

Та өөрийгөө эeрэг энeргитэй, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүл. Тэд бол таныг сэдэлжүүлж таньд хэрэгтэй дэмжлэг болон зөвөлгөөг өгөх болно.  


8. Талархлын тэмдэглэл хөтлө.

Энэ зуршил гайхамшгийг бүтээх хүчтэй. Одоо байгаа бүхэндээ таларх тэгээд илүү сайханд тэмүүл. Өдөр бүр унтахынхаа өмнө талархаж байгаа нэг зүйлээ бичээрэй. Та тэр дороо л ухаарах болно. Гайхамшиг таныг удаан хүлээлгэхгүй л болов уу.      


9. Шаргуу бай.

Эдисон цахилгаан лампаа бүтээхийн тулд 10000 бүтэлгүй оролдлого хийсэн. Уолт диснeй диснeйлэндийг бий болгохын тулд банкуудаас 300 гаруй татгалзсан хариу авсан байдаг. 

 

 

Л. Азжаргал

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(202.179.31.19) 2016 оны 06 сарын 27

heregtei zuil bn

0  |  0
Jessika(122.201.22.89) 2016 оны 06 сарын 27

Heregtei ym bn heregjuulnee

0  |  0
Bolor(103.26.193.193) 2016 оны 06 сарын 25

Saihan zovolgoo bna amidaraldaa heregjuulehiig hicheenee :)

0  |  0
Top