Гоо засалч З.Болормаа: Намайг гэж зорьж ирдэг хүмүүсийг гомдоохгүйн тулд амрах завгүй ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 23

Өнөө цагт хүн бүр өөрийн гоо сайхандаа анхаарч, илүү төгс төгөлдөр болохыг хүсэх болсон. Хүний хүсэлтэй холбоотойгоор гоо сайхны үйлчилгээ болоод бүтээгдэхүүнүүд ч улам бүр хөгжиж, илүү нарийн болсон гэхэд болно. Харин таны төгс төгөлдрийн төлөө “Гоо засалч” хэмээх сайхан мэргэжилтэй хүмүүс үйлчилж таныг өөртөө итгэлтэй амьдрахад чинь тус болдог . Бид энэ удаагийн зочноор залуу, хөдөлмөрч нэгэн бүсгүйг урьж оролцуулсан юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн гоо сайхны “Mountain”  нэртэй салоныг нээсэн бөгөөд таньд сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь амлаж байгаа юм.

-          Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд шинэ салон нээсэнд тань баяр хүргэе! Та өөрийнхөө талаар болон гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-          Баялалаа. Намайг Зоригтбаатарын Болормаа гэдэг. Би 2012 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютер Менежментийн сургуулийг төгссөн.  Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

  • Та гоо засалч гэх мэргэжлийг эзэмшээд хэр удаж байна вэ?

-          Би 2007 онд Монголын Үсчин Гоо Засалчдын Холбоог анх гоо засалч мэргэжлээр төгсөөд тэрнээс хойш тасралтгүйгээр энэ мэргэжлээр ажиллаж байна. 2013 онд Солонгосын BQ гоо сайхны мэргэжлийн сургуульд суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Гоо засалч хүн чинь байнга л суралцаж явдаг шүү дээ. Анагаах ухаан талаасаа ч, технологи талаасаа ч байнгын дэвшин шинэчлэгдэж, хувь хүнээс маш их мэдлэг, чадвар, мэдрэмж, сэтгэл шаарддаг их сайхан мэргэжил юм. Би мэргэжилдээ маш их хайртай. /инээв/

  • Энэ ажил мэргэжлийн сайхан болон бэрхшээлтэй талыг нэрлээч?

-          Миний мэргэжил их сайхан энергитэй мэргэжил. Үр дүн гэдгийг мэдрээд чин сэтгэлээсээ баярлаад инээх хүний сэтгэл надад үнэхээр сайхан байдаг. Чин сэтгэлийн талархал угаасаа их хүчтэй, бүх л зүйлийг их сайхан болгодог. Бэрхшээлтэй зүйл гэвэл/бодов/ Надад амралт их ховор байдаг. Заримдаа унтах ч зав гардаггүй./инээв/ Ямар сайндаа л анхны хүүхэд дээрээ ажил дээрээсээ эмнэлэг явж, 2сартай хүүхэдтэй байж ажилдаа буцаад орж байлаа. Ганцхан намайг л гээд зорьдог хүмүүс залгаад, тэднийгээ гомдоомооргүй байдаг учир их цагаар ажилладаг. Өөр ч бэрхшээл гэж юу байхав дээ. Угаасаа их сайхан мэргэжил шүү дээ.

  • Mountain Beauty Center нь ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? Бусад салоноос ялгарах давуу талуудаасаа дурьдаач?

-          Манай салон нь бүх үйлчилгээндээ V.I.P байдгаараа давуу талтай бөгөөд үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, сэтгэл ханамжийн 100 хувийн баталгаатайгаар дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна.  Үүнд:

  1. Гэр бүлийн спа саун
  2. Найз нөхдийн саун
  3. Эмэгтэй, эрэгтэй саун болон гоо сайхны бүх цогч үйлчилгээ үзүүлдэг.

Гоо сайхны үйлчилгээнд:

Арьс чангалж, үрчлээ тэнийлгэх массаж

V- Line  массаж

Бүх төрлийн сормуус, вакс

                                        Хамгийн сүүлийн үеийн 6D шивээс

Бүх төрлийн нүүр, хүзүү, гар, хөх, өгзгөнд тариа хийх

Make up

  Орчин цагийн будалттайгаар бүх төрлийн маникюр, педикюр, хумснууд хийгдэхээс гадна мэргэжлийн чадвралаг үсчид тухайн хүний царайны онцлогт тохируулсан сүүлийн үеийн бүх төрлийн үйлчилгээг таньд санал болгож байна. Мөн олон улсын зэрэгтэй иогийн багш нар өглөөний тураах, ахмадын, хүүхдийн, жирэмсний болон ганцаарчилсан иогууд зааж байгаа. Манай иог нь бясалгалтай цуг хийгддэг учир хүний дотоод болон гадаад байдлыг ихээхэн өөрчилж, тайван, уян хатан болгохоос гадна дотоод эрхтэн системийг эрүүлжүүлдэг онцлогтой юм. Та бүхнийг тав тухтай дээд зэрэглэлийн кофе шоп ч бас угтах болно.

  • Үйлчилгээндээ хаанахын ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ?

-          Бид  бүх үйлчилгээгээ сэтгэл зүрхээ зориулан чанартай хийдэг ба хүнийг гоё сайхан болгохын тулд бүтээгдэхүүн ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Охид Бүсгүйчүүд маань гоо сайхны салоноор их үйлчлүүлдэг болсон. Энэ нь нэг талаараа хувийн дотоод зохион байгуулалт сайтай болж байгаа нь бахархууштай ч, нөгөө талаараа мэдээлэл технологийн хурдацтай энэ үед болсон, болоогүй гадаад бүтээгдэхүүнийг сурталчилж, хэрэглэн арьсныхаа бүтцийг өөрчилж, эмчилгээгээр эдгэх сэвх, нүхжилт, үрчлээ зэргийг хүчээр нас залуудаа тариа, лазер хийлгэж байгаад би хувьдаа маш их эмзэглэдэг. Бид үйлчилгээндээ Botanicus брендийн бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэгдэг бөгөөд уг бүтээгдэхүүн нь “арома спа” талдаа дэлхийд номер нэг үйлчилгээтэйгээрээ алдартай. Бид ямартай ч хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдээ 100 хувийн сэтгэл ханамж, үр дүн үзүүлнэ гэдгийг амлаж байна. Маникюр, педикюрын хувьд  CND,ORLY, OPI зэрэг Итали, Америкийн чанартай будгуудаар үйлчилгээ үзүүлдэг ба үсчингийн хувьд Испанийн Lak me  болон Chromatique-гээр үйлчилгээ үзүүлэхээс гадна чанартай бренд бүтээгдэхүүн будгаар ямар ч гэмтэлгүйгээр таны үсэнд  хүссэн загвар, өнгө оруулж эмчилгээний бүх төрлийн хими болон үсний залгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж байгаадаа таатай байна.

  • Та хамт олноо танилцуулаач?

-          Таньд мэргэжлээрээ зургаа ба түүнээс дээш жил ажилласан өндөр ур чадвар, дадлага, туршлагатай, найрсаг хамт олон угтан авч үйлчилнэ.

  • Танай салон дээр орчин үеийн дэвшилтэт залуужуулах ямар үйлчилгээ хийгдэж байна вэ?

-          Манай салонд дэлхий даяар мэс заслын бус аргаар залуужуулагч хэмээх PRP буюу тромбоцитоор баялаг сийвэнгийн үйлчилгээ болон Японы залуужуулагч бүтээгдэхүүн LAENNEC буюу хүний эхэсийн тарьлагуудыг нүүр, хүзүү, гар, хөх, өгзгөнд тарьж байна.

 

-          Гоо сайхны үйлчилгээ авч байгаа хүмүүст тав тухтай орчин маш чухал байдаг. Танайх үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хэрхэн хангадаг вэ?

 

-          Манайх бүх үйлчилгээгээ V.I.P явуулдаг учир бүх үйлчилгээ дээд зэргийн тав тухтай байдаг. Та манай ирснээр өөрийнхөө гоо сайхны асуудлыг бүрэн шийдүүлэхээс гадна ажлаалаа тайлан амарч, цагийг үр дүнтэй өнгөрөөх юм.

 

-          За ингээд бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдийн ажилд тань өндөр амжилт хүсэе. Ярилцлагынхаа төгсгөлд бүсгүйчүүддээ хандаж үг хэлээч?

 

-          Нэг үеэ бодоход монгол эмэгтэйчүүд маань гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь их болсон байна. Ер нь муухай эмэгтэй гэж байдаггүй. Ялангуяа Монгол бүсгүйчүүд маань их үзэсгэлэнтэй шүү дээ. Харин энэ үзэсгэлэнгээ хэвээр нь хадгалахын тулд өөрийн гоо сайхандаа хувь нэмэр оруулж, цэцэгийг усалж ургуулдаг шиг та бүхэн минь арьсаа, гоо үзэсгэлэнгээ хайрлаж услаарай. Надаас болон манай хамт олноос бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй авч болно.

 

Хаяг: Зайсангийн KFC-ийн зүүн талд “Zaisan lounge”-ийн хажууд “ Mountain Beauty center

 

Утас: 77006677, 99020420

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top