Оюутан цэргүүд хээрийн бэлтгэлийн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 25

“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрт хамрагдсан 1000 залуус өнөөдөр хээрийн бэлтгэлийн нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээ Шархад дахь БХИС-ийн сургалтын төвд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцжээ.

Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах зорилттой "Оюутан-цэрэг хөтөлбөр"-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн онуудад 1500 орчим оюутан тус хөтөлбөрийг бүрэн хангасан бол энэ онд 1000 оюутныг хамруулан ажиллаж байна. Тус хөтөлбөр энэ жил анх удаа орон нутагт буюу Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаагаараа ихээхэн онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top