Х.Улмаа нэвтрүүлгийнхээ зочинтой учир ургуулав уу

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 27

 Хурц үзэл бодол, мэргэжлийн өндөр ур чадварынхаа хүчээр монголын телевизийн урлагийн содон өнгө болж яваа  уран бүтээлч бол  Х.Уламбаяр. Тэр ч утгаараа ажлын талбарт түүнд үнэ хаялцах телевиз, амьдрал дээр хайр зарлах бүсгүй олон байдаг гэлцдэг. Гэвч 2 жилийн өмнө 25 дугаар суваг телевизийг сонгосон Х.Улмаа амьдралын ханиа ч мөн сонгов бололтой.

Гучин насны босго хэдийнэ давсан ч гоонь эр явсан Улмаа саяхнаас нэгэн бүсгүйтэй үргэлж  хамт алхах болжээ.  Мөнөөх бүсгүйг Ө.Энхболор гэдэг бөгөөд “Asuri power yoga”  төвийн захирал аж. Тэрээр йогийн төвийнхөө гурван ч салбарыг байгуулаад амжсан тун хөдөлмөрч, овжин нэгэн гэнэ. Хамгийн сонирхолтой нь Энхболор  “Танайд хоноё” нэвтрүүлгийн зочноор оролцож байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top