Бие махбодь тусламж хүсч буй 15 чухал дохио

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 26

Анзаарч уншвал олон зүйлийг мэдэх болно.Хүний бие махбодь маш гайхалтай хэлбэрээр бутээгдсэн юм. Бидний биенд нэг дор төсөөлшгүй олон тооны процесс явагдаж байдаг ба ямар нэг доголдол гарахад ямар нэг ердийн биш зүйл мэдрэгдэж байхаар бүтээгдсэн. Харамсалтай нь бидний ихэнхи үүнд анхаарал хандуулахгүй өнгөрөх нь бий. Уг нь хундрэл үүсэхээс өмнө асуудлыг устгах нь зүйтэй юм шүү. Ингээд бие махбодын өгч буй дохиог мэдэж авцгаая.

АРЬСНЫ ХУУРАЙШИЛ

Бие махбодид "Е" дутагдаж байнаа гэсэн дохио юм. Самар,тослог загас,ургамлын тос хоололтондоо ахиу хэрэглэснээр энэ асуудлаас ангижирч болно.

УС,ХУМС ХЭВРЭГ БОЛОХ

Энэ шинж тэмдэг нь "В" бүлгийн витамин, кальци биед дутагдалтай байгаа гэсэн дохио юм шүү. Бүтэн үрийн талх, каша, бүхэл үрийн будаанд танд хэрэгтэй витамин бий.

БУЙЛНААС ЦУС ГАРАХ

Бие махбодид "С" витамин хангалтгүй байнаа гэсэн дохиог анзаараарай."С" витамин нь сонгино,сармис,жимс,ногоонд ихээр агууллагддаг.Мөн нохойн хошууны ханд,нарс модны шилмүүсийг чанаж ууж болно.

 НОЙР МУУДАХ, ЦОЧИМТГОЙ БОЛОХ

Энэ нь магни, калийн дутагдлын шинж, дохио.Эдгээр микроэлементүүд нь чангааз, абрикосын хальс, хар чавга, хүрэн манжин зэрэгт ихээр агууллагддаг.

ТОХОЙНЫ АРЬС ХУУРАЙШИХ

Энэ нь "С" ба "А" витамины дутагдлын тодорхой шинж тэмдэг юм.Тэдгээр нь бүх төрлийн улбар шар өнгөтэй жимсэнд : лууван, улаан лооль, абрикос, чангааз, хулуу зэрэг нь ихээр агуулдаг.

ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛ ХҮСЭХ

Магадгүй та мэдрэлийн хямралд өртөж байгаагаас энергийн түргэн нөхөлт глюкозыг бие махбодь шаардаж байна. Ийм тохиолдолд зөгийн бал, гашуун шоколадыг хэрэглэх нь ходоод гэдэсний замын асуудал үүсэхээс сэргийлнэ.

 ДАВСЛАГ ЗУЙЛ ХҮСЭХ

Бие махбодид халдвар орсон, ялангуяа шээс бэлгийн замын системд үрэвсэл хурцдаж буй дохио юм. Анхаараарай.

 ДАВСГУЙ ХООЛ ХҮСЭГДЭХ

Энэ дохио нь ходоодны шарх, элгэнд асуудал үүсч буйг мэдээлж байгаа нь юм. Давсгүй хүнс нь ходоодны цочролыг намдааж,ходоодыг тайвшруулна.

ХООЛ ДАВСГУЙ МЭТ САНАГДАХ

Та сэтгэлийн гүн хямрал депресст орж байж болзошгүй юм.

САМАР ЦӨМӨХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид хоргүйжүүлэлт хангалтгүй байна гэсэн дохио

ИСГЭЛЭН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид элэгний үйл ажиллагааг, ходоодны цэврүү үүсэлт зэргийг дэмжихэд шаардлагатай байгаа учраас өөрөө нэхэж байгаа юм шүү. Хүнсэнд энэ үед нимбэг, цангис жимс хэрэглээрэй.

 ГАШУУН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Таны ходоод, шулуун гэдсэнд асуудал үүслээ гэсэн дохио. Бие махбодийн зөөлөн цэвэрлэгээ хийгээрэй.

 ХУРЦ ХООЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Халуун ногоотой хурц хоол нь хоол шингээлтийг сайжруулах бөгөөд түүнийг хэрэглэхдээ зохистой хэмжээнд, өлөн биш ходоодонд идэх хэрэгтэй.

 ДАЛАЙН ГАРАЛТАЙ ХООЛ ХҮНСЭНД ТАТАГДАХ

Энэ асуудал иодын дутагдалын тухай. Бие махбодь иод өгөөчээ гэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top