Чингисийн талбайн зүүн талын замыг хаана

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 28

"BEST OF CLASSIC" сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болохтой холбогдуулан төв талбайн зүүн талын замыг хаахаар болжээ. Тодруулбал энэ сарын 30-ний өдрийн 00.00 цагаас 7 дугаар сарын 02-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна.

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд уг цэнгүүнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top