Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top