Санал өгөхөд иргэний үнэмлэх шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

Саналаа өгөхөөр ирж байгаа иргэдээс иргэний үнэмлэх нэхэх, нэрсийн жагсаалттай үнэмлэхийг тулгаж үзсэний дараа саналын хуудас өгөх явдал олон хэсгийн хороон дээр гарсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 89.3, 89.4 дэх заалтуудын дагуу сонгогч зөвхөн хурууны хээгээ шалгуулан санал өгөх бөгөөд зайлшгүй тохиолдол буюу хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй үед, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй зарим нэг сонгогчийн хувьд иргэний үнэмлэхээ шалгуулах аж.

Тиймээс иргэд сонгуулийн хуулийн дээрх 2 заалтыг дурдаж үнэмлэхгүйгээр саналаа өгөх эрхтэй бөгөөд хэрэв таныг цахим үнэмлэхгүй гэж санал өгүүлэхгүй байвал хэвлэл мэдээлэлд хандах, шүүхэд гомдол гаргах эрхтэй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top