Наадам сүлд дуутай боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

Үндэсний их баяр наадам энэ жилээс “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна. Уг сүлд дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.

“Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс эхлэн цацах бөгөөд дууны клипийг “Cross” студид бүтээсэн гэнэ. Шинэхэн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролцсон ажээ.

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top