Ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид ТҮР ҮНЭМЛЭХ олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 30

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эцсийн байдлаар танилцууллаа. /2016.06.30-ны өдөр 09:00 цаг/

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 22:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өглөө. 2016 оны сонгуулийн дүн 2012 оны (65.2 хувь) сонгуулиас 6.9 хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан гэлээ. Мөн "2016 оны УИХ-ын ээлжит Сонгуулийн урьдчилсан дүн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд өнөөдөр танилцуулж, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх түр үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэх болно" гэв


Аймгуудад: Сонгогчдын 75.5 хувь нь саналаа өгчээ.

Нийслэлд: Сонгогчдын 68 хувь нь саналаа өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top