Монгол ардын нам ирэх дөрвөн жил төрийн эрхийг барих нь тодорхой боллоо. Тэд нийгмийн салбарт юуг амлаад байгаа вэ?
ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ
-Ургийн эрт үеийн оношлогоонд жирэмсэн эхчүүдийг бүрэн хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулна.
-Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж, өвчлөлийг эрс бууруулна.
-Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмжолгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.
-Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ.
-Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно.
-Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан “Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжинэ.
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хувь эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж шаардлагатай дэд бүтцийг сайжруулна.
-Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно.
-Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн сургах боломж бүрдүүлнэ.
ГЭР БҮЛ: 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА
-Залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийн урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлнэ.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
-Өрх толгойлсон эх эцгийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )