АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 01

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтын хүрээнд зохион байгуулах  “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийж үзүүлэв. Энэ үеэр  АСЕМ-ын үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өглөө.


Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулж,  Монгол орны нэрийн хүндийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top