Наадмаар боомтууд амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 04

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал цагийн хуваарийн дагуу ажиллана.

Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт ирэх сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна.

Дээрх боомтууд долдугаар сарын 16-аас хэвийн ажиллаж эхлэх юм.

Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажилла учир иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top