“Сайн хувьцаа”-ны санхүүжилт арилжааны банкуудад шилжлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 06

“Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт арилжааны банкуудад шилжиж, ээлжит 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлжээ. Шийдлийн Засгийн газраас санаачлан иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас 322 ширхэгийг 300 орчим мянган төгрөгөөр худалдан авах болсон. Энэ дагуу "Сайн хувьцаа" хөтөлбөр хэрэгжүүлж өнгөрөгч 6-р сарын 13-наас арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг хүлээн авч, долоо хоногийн давтамжтай 100 мянган төгрөг шилжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ долоо хоногийн санхүүжилтыг Сангийн яамнаас арилжааны банкуудад шилжүүлээгүйгээс түр зогсож, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top