Дөрвөн настай хүүхэд хазсан нохойг устгалд оруулж, эзэнд нь ял оноолоо

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэг буюу / орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой нь 4 настай М.Г-г хазаж, улмаар амь насыг нь хохироосон/ хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Г.Батсайханд холбогдох эрүүгийн 201626010702 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцлээ.

     Шүүхээс Д.Батсайханд дээрх зүйл ангиар 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлээр, түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top