АТГ: АВЛИГЫН гэмт хэргээс болж улсад 27 тэрбум төгрөгийн ХОХИРОЛ учирсан

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 06

Авлигатай Тэмцэх Газараас өнөөдөр эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Танилцуулгыг АТГ-н хэвлэлийн төлөөлөгч Т. Мөнхтунгалаг хийлээ.

Эхний хагас жилийн онцлох тоо баримтуудыг хүргэж байна.

  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 133 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлуулан ажиллаж байна.
  • Улсын хэмжээнд хуулийн үйлчлэлд хамрагдах нийт 39,850 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ бүртгүүлсэн байна. 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй бөгөөд зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу сануулах болон ажлаас халах хүртэлх хэмжээний хариуцлагыг тооцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
  • Төрийн өндөр 269 албан тушаалтан хуулийн хугацаанд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн мэдүүлснийг бүртгэж авсан.
  • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй төрийн албанд томилогдсон нийт 129 зөрчлийг илрүүлсэн.
  • ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар нийт 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна.
  • Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 166-г нь хянан шийдвэрлэсэн. 21 зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан 15 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулсан байна.
  • 2016 оны эхний хагас жилд төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4,163 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 1,010-ыг нь хянан шийдвэрлэж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.
  • АТГ нийт 489 гомдол, мэдээлэл хүлээн авсны 196 нь гэмт хэргийн шинжтэй байна.
  • Хуульд заасан харьяаллын 325 үйлдэл, 297 холбогдогчтой 167 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
  • Мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн.
  • Мөрдөн шалгасан хэргийн 102 хэргийг буюу 61.2 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 43.1 хувьтай байна.
  • Эрүүгийн хэрэгт 297 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.7 хувиар өссөн.
  • Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 16.1 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжлэн хамгаалсан. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top