Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 07

Энэ сарын 6-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  274 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч хоёр бүртгэгджээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд “T.Crown” маркийн авто машины жолооч О нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “T.Crown” маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М гэмтсэн.

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын зам, Яармагийн автобусны эцсийн буудалд “T.Mark-X”  маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 26 настай эмэгтэй Н нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг тус тус гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top