Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуурьтай

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” хэмээх Монголын ууган дуурийг хоёр дахь удаагаа гадаа тайзнаа, олон нийтэд нээлттэй толилуулах гэж байна.

Хөдөө талын гурван бяцхан толгойн дунд өрнөх Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хайр сэтгэл, янаг амрагийн ээдрээтэй үйл явдлын дор нэгэн зууны өмнөх цаг үеийн амьдрал ахуй, эрх чөлөөг хүсэн мөрөөдөх ард олны хүсэл тэмүүлэл, анги давхаргын ил далд тэмцлийг илэрхийлсэн, Монгол үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой” энэ сарын 10-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 22:00 цагаас 2419 дэх удаагаа үзэгчид та бүхэндээ хүрч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top