Б.Болор АН-ын даргад хүчтэй яригдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 08

Саяхан болж өнгөрсөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд АН ялагдал хүлээж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Энэхүү ялагдлын дараа АН-ын удирдлагууд улс төрийн хариуцлага хүлээж, огцрохоо мэдэгдсэний дараа тус намын дарга болох марафон албан бусаар эхлээд байна.

Тэгвэл АН-ын даргад Сангийн сайд Б.Болор залуучуудын төлөөлөл болон яригдаж эхэллээ. Гадаад харилцааны дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай өндөр мэдлэг, боловсролтой түүнийг АН-ыг шинэчлэх шаардлагатай болсон энэ цаг үед тус намын олон гишүүд, дэмжигчид тэр дундаа намын залуучууд дэмжиж байгаа ажээ.

Ирэх сонгуульд АН амжилт гаргахад тус намын нүүр царай болсон намын даргаар шинэ залуу улс төрч сонгогдох нь цаашдын улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top