Төрийн есөн хөлт цагаан тугийг зална

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залдаг уламжлалтай. Уг  уламжлалын дагуу өнөөдөр 09.30-11.00 цагийн хооронд Төрийн есөн хөлт цагаан тугийг зална. Энэ үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм. Мөн долдугаар сарын 12-нд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу буцаан залах тул 21.50 цагт Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top