Ихэнх нутгаар бороотой

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 11

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдөр /2016.07.11-ний 21.00 цаг хүртэл/ ихэнх нутгаар бороотой байна. Тодруулбал, баруун, зүүн, төвийн аймгуудын нутгаар өдөртөө түр зуурын бороотой байх бол говийн аймгуудын нутгаар шөнөдөө түр зуурын бороо орох юм.

Өнөө жил ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байгаа аж. Тэр дундаа түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус,  өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө сэрүүсэж  25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Долдугаар сарын 12-16-ныг хүртэлх урьдчилсан мэдээ

Маргааш буюу долдугаар сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top