Наадмаар 30 согтуу жолоочийг журамлажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 12

Энэ сарын 10, 11-ний өдрүүд буюу баярын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн 632 авснаас зам тээврийн ослын  435  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 32 хүн  хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1,  Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, МТ  ШТС-ын урд замд  Крузер   маркийн авто машины жолооч Б нь Мопедтой мөргөлдөж, жолооч 20 орчин настай эрэгтэй  нас барсан.

БЗД-ийн нутаг Да Хүрээгийн гудамж, Цайз ззахын уулзварын зүүн замд Приус  маркийн авто машины жолооч нь “Ниссан Х-Трайл” маркийн Б жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 35 настай эрэгтэй Б гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хөдөө орон нутаг Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газрын асфальтан замд Приус  маркийн М жолоочтой авто машин онхолдож  19 настай эмэгтэй А-ийн  амь нас хохирч 3 хүн гэмтсэн.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насын хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, асран хамгаалагч нь хүүхдийг тэвэрч буюу хөтлөж замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр  зорчихдоо хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж анхаарал болгоомжтой бусаддаа хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top