Зорчигчид ”Буянт-Ухаа” спортын ордонд бүртгэл хийлгэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН 13-16-НЫ ӨДРҮҮДЭД ОЛОН УЛС, ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР ЗОРЧИХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД!

Энэ өдрүүдэд гадаад явж байгаа болон гадаадаас ирж байгаа хүмүүс "Буянт-Ухаа" спорт цогцолбор дээр бүртгэлээ хийлгэж байна.

Улаанбаатар хотод Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 01:00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 23:30 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгдэж байгаа тул олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Буянт-Ухаа Спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

Тус цогцолбор дээр Олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэх ба олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэн үйлчилж байна.


ЭНЭ ХУГАЦААНД ОРОН НУТГИЙН НИСЛЭГЭЭР ЗОРЧИГЧДЫН ЯВАХ, ИРЭХ ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303 ДУГААР АНГИ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 

Эхлэх хугацаа

цаг

Дуусах хугацаа

цаг

2016.07.13

01:00

2016.07.16

23:30

Олон улсын нислэгээр ЯВАХ /Departure/ зорчигчдыг хүргэх хуваарь

Буянт-Ухаа спорт цогцолбороос “Чингис хаан” ОУНБ хүртэл 5 минут тутамд тусгай автобусаар хүргэнэ

Олон улсын нислэгээр ИРЭХ /Arrival/ зорчигчдыг хүргэх хуваарь

“Чингис хаан” ОУНБ-аас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл 5 минут тутамд тусгай автобусаар хүргэнэ

Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулагдах Орон нутгийн нислэгийн зорчигчдын ЯВАХ /Departure/, ИРЭХ /Arrival/ хугацаа

Эхлэх хугацаа

цаг

Дуусах хугацаа

цаг

2016.07.13

01:00

2016.07.16

23:30

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1900-1980 утаснаас

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ


ЭХ СУРВАЛЖ: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top