Унаачдаа 2 өрөө байр бэлэглэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан  Хүй долоо худагт болж өндөрлөлөө. Үргэлжлүүлэн энэ өдөр уяачдын наадам болж буй юм.

Энэ жилийн хурдан их насны морины уралдаанд нийт 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж түмэн олноо баясгасан. Харин айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харъяат Н.Мөнхбаясгалангийн зээрд морь хурдалсан юм.

Н.Мөнхбаясгалан зээрд морийг нь унаж хурдлуулсан унаач хүүхэддээ 2 өрөө байр бэлэглэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top