Пак Гын Хэ 109 компанийн төлөөллийн хамт Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрээр БНСУ-ын Худалдаа, Ах үйлдвэр, Эрчим хүчний салбарын 109 компанийн төлөөллийн хамт Монголд айлчлах юм байна.

Тэдний дунд Өмнөд Солонгосын хамгийн том 11 компанийн төлөөлөл багтах ба тэдний дотор Самсунг Электроникс, Хьюндэй Моторз, LG Electronics, Hanwha зэрэг группүүд багтжээ.

Мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх вэб портал компани Naver-ийн төлөөллүүд ч ирэх аж. Үүнээс гадна 62 жижиг, дунд компани, төрийн өмчийн 36 компанийн төлөөлөл багтаж байгаа юм байна. 

Айлчлалын үеэр Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн Тэнхим айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top