Шаардлага

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 18

2016.07.18                                                                                     Улаанбаатар хот

АН гэдэг нь 1-рт: Ардчилсан хувьсгалийг сэдэж, санаачлан амь нас, эрүүл мэндээ үл хайрлан энэ үйл хэрэгт өөрийгөө зориулж ардчилалыг өнөөгийн бидэнд авчирч өгсөн ахмад үе, 2-рт: ардчилал, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө нийгмийн сайн сайханы төлөө ажил үйлсээ зориулж яваа дунд үе 3-рт: эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэх үзэл санааны үр хөврөлийг тээж буй болгох залуу үе гэсэн 3-н цагийн хэлхээс бөгөөд нийгмийн захиалга, ард түмний хүсэл зоригоор үүсч бий болсон үндэсний хэмжээний улс төрийн хүчин билээ. АН-ын дотоод шинэчлэл, дүрмийн өөрчлөлт нь улс орны ойрын болон алс хэтийн бодлого, ардчилалын замаар замнах эсэхтэй салшгүй холбоотой юм. Иймээс  АН-ыг шинэчлэх, “Үндсэн дүрэм”-ийг өөрчлөхөд туйлын няхуур ул суурьтай хандах шаардлагатай гэдгийг манай хөдөлгөөний зүгээс нийт гишүүд дэмжэгчиддээ анхааруулж байна. Тэр тусмаа АН-ын намын олон мянган гишүүдийн итгэлийг эвдэн өөрийн явцуу эрх ашиг сонирхолоор МАН-тай хуйвалдан Шинэчлэлийн ЗГ-ийг огцруулж, намын нэр хүндийг унагааж, УИХ болон Аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд АН-г ялагдуулахад нөлөөлсөн эрх мэдэл бүхий хүмүүсийн явцуу санаархал болох “шинэчлэл, өөрчлөлт нэрийн дор залуусыг өдөөн турхирч намын эв нэгдэлийг хагалан бутаргах”-ыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Ийм учраас АН-ын гишүүд дэмжигчид бид өөрийн үзэл бодол, эвийн хүчээ нэгтгэн  АРДЧИЛАЛАА аврахын төлөө  тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж доорхи шаардлагыг холбогдох байгууллага хүмүүст хүргэж байна:

  1. Дүрэмгүй тоглох нь намын дотор эмх замбараагүй байдал бий болгож хагарал, талцал, хуваагдалаас өөр сайн үр дүн авчрахгүй гэдгийг анхаарч ажиллахыг “ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН”-ны зарим нөхдөд сануулахын ялдамд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “ҮНДСЭН ДҮРЭМ” нь 5 удаа ялалт авчирсан дүрэм гэдгийг санаж хүндэтгэлтэй хандахыг

  2. Намын дүрэм зөрчигдөөд байгааг тогтоосон АН-ын ХЕХ-ны тогтоолууд удаа дараа гардаг боловч түүнийг намын удирдлага огт тоож үздэггүй байсан бөгөөд “ҮНДСЭН ДҮРЭМ” ээ хэрэгжүүлдэггүй том толгойтой гишүүд нилээдгүй байснаас асуудал хүндэрсэн болохоос биш дүрэмийн муугаас болоогүй гэдгийг бүгд ойлгож намын удирдлагаас ХЕХ-ны тогтоолуудыг хэрэгжүүлэх, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс АН-ын дүрмээр өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлөх, эв нэгдэл, шудрага ёсны зарчимыг баримтлан эрх зүйт ёсыг дээдлэж ажиллахыг

  3. Монголчууд бид “Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал” гэж ярьдаг. АН-ын дарга хэзээ ч, ямар ч үед ГЗ-өөр томилогдож байгаагүй ба эрх зүйн хүрээнд тийм боломж байхгүйг хүндэтгэн АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг санхүүгийн тайлангаа тавиад ажлаа гүйцэд хүлээлгэж өгөхийг

  4. АН-ын их хурлын товыг ойрын үед нийтэд зарлаж хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт эгэл жирийн гишүүдийн төлөөлөлийг оролцуулахыг

  5. Үндсэн дүрэм зөрчин сонгогдсон нь ХЕХ-оор тогтоогдсон ҮЗХ-ны гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нийт ҮЗХ-ны гишүүдээс хатуу шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top